
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхлэх ёстой байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс 14.00 цаг болгон хойшлуулсан юм. Гэвч дахин хойшилж, 16.00 цаг болж товлогдлоо. Одоо тус байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхний хуралдаан болж байгаа бөгөөд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж буй юм. Уг ажлын хэсгийн хуралдаан дууссаны дараа залгуулж Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
Мөн өнөөдөр үдээс хойш УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлахаар цаг товлосон ч байнгын хороо хуралдаагүй учраас бас л хойшлоод байгаа юм. Эл хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой.
Г.ДАРЬ