Есдүгээр сарын байдлаар ажилгүйчүүдийн бүртгэлд:
1. Идэвхтэй ажил хайгчаар 682үүнээс эмэгтэй 352
2. Идэвхгүй ажил хайгчаар 3094 үүнээс эмэгтэй 1629 ажил хайгч бүртгэлтэй байна.
Нийт идэвхтэй ажил хайгчийг боловсролоор нь ангилж үзвэл:
Дээд боловсролтой иргэд 26,9% буюу 184, тусгай дунд боловсролтой 6,6% буюу 45, ТМАШатны боловсролтой иргэд 11,3% буюу 77, бүрэн дунд боловсролтой иргэд 40,5% буюу 276, бүрэн бус боловсролтой иргэд 11.7% буюу 80, бага боловсролтой иргэд 2% буюу 13, боловсролгүй иргэд 1% буюу 7 иргэн бүртгэлтэй байна.
Насны ангилалаар авч үзвэл 15-34 насны иргэд 217, 25-34 насны иргэд 216, 35-44 насны иргэд 156, 45-с дээш насны иргэд 93байна.
Эхний 9 сарын байдлаар 381 иргэн ажилд зуучлагдсанаа боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 32.0% /153/, барилгын салбарт 13,2% /63/, ХАА, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт 11,1% /53/, Уул уурхайн салбарт 10,7% /51/, Төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалалын салбарт 10,0% /48/, бусад салбарт 23,0% /110/ иргэн тус тус ажилд зуучлагдсан байна. Нийт ажилд зуучлалаас өмчийн хэлбэрээр авч үзвэл 25,3% нь төрийн салбарт 74,7хувь нь хувийн салбарт зуучлагдсан.
Энэ онд нийт 2365 ажлын байрны захиалга ирсэнээс боловсруулах салбарт 52%, уул уурхайн салбарт 17%, Барилгын салбарт 7,5 %, ХАА-н салбарт 5,7%-г буюу хамгийн их хувийг эзэлж байна. Энэ онд нийт 870 шинэ ажлын байр бүртгэгдсэнээс ХАА-н салбарт 239, Уул уурхайн салбарт 128, Боловсруулах салбарт 330, Барилгын салбарт 20, Худалдааны салбарт 56, Төрийн удирдлага батлан хамгаалан салбарт 27, Эрүүл мэндийн салбарт 12, Бусад салбарт 58ажлын байр шинээр бүртгэгдээд байна.