Сонгуулийн хуульд тээглээд байна уу?

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуульд тээглээд байна уу?

Сонгуулийн тухай хуулийн төсөл УИХ дээр бүтэн жил дуншиж буй нь үнэн ч
чухам юунаас болоод ийн хэлэлцүүлэгт орохгүй байгаа нь л олны сонирхлыг
татдаг. УИХ-ын гишүүн Л.Болд нарын өргөн барьсан нэг төсөл,
Д.Лүндээжанцан нарын санаачилсан бас нэг төсөл УИХ-д өргөн баригдаад
буй. Аль, аль нь сонгуулийн мажоритари тогтолцоог өөрчлөх хувилбарууд
юм. Хоёр төслийг нэгтгэж хэлэлцэе гэсэн шийдвэр гарснаас хойш багагүй
хугацаа өнгөрөөд байгаа атал оргүй хэвээрээ.

Сонгуулийн
тогтолцоог өөрчлөх үү, эсвэл өнөөгийн жижиг тойрог, мажоритари
тогтолцоогоор ирэх сонгуулийг явуулах уу гэдэг нь гишүүдийн хувьд
хамгийн том ашиг сонирхлын зөрчилтэй асуудал болсон учраас хэлэлцүүлэг
ийнхүү удааширч байгаа гэхэд болно. Гэхдээ гишүүд үүнийг зөвшөөрөхгүй
байгаа юм. Бүр сүүлдээ АН-ын бүлгийн гишүүд “Ардын намынхан л дургүй
байна” гэдэг. МАН-ынхан болохоор “Бид саад хийгээгүй” гэж хэлдэг болжээ.

УИХ
дахь МАН-ын бүлгийн гишүүн Су.Батболд саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа
“Ардын намынхан сонгуулийн хуулийг гацааж байгаа гэж ярьдгаа
Л.Гантөмөр, З.Энхболд хоёр болих хэрэгтэй” гэж адарсан байна лээ. Ардын
намынхан буруугүй, Ардчилсан намынхан ч ялгаагүй юм бол хэн
хэлэлцүүлгээс хэн бултаад байгаа юм бол доо?

Ер нь бол
сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлаар хоёр намын бүлэг өөрсөд дотроо
албан бус байдлаар санал хурааж үзсэн юм билээ. Санал хураалтын дүнгээр
бол МАН-ын бүлгийн гишүүдийн 2/3 нь буюу дийлэнх нь сонгуулийн
тогтолцоог өөрчлөхийн эсрэг байгаа аж. Харин АН-ын бүлэг дотор
сонгуулийн тогтолцоог өөрчлөх саналтай нь давамгайлж байгаа.

З.ГИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж