
Энэ даваа гаригт хонжвор таарсан азтан эрэгтэй хүн байсан бөгөөд зохион байгуулагчдын албан байранд хонжвороо авахаар иржээ. Тэрээр өөрийнх нь тухай ямар нэгэн мэдээлэл гаргахгүй байхыг хүссэн байна.
Гэхдээ өмнө мэдээлснээр, Өмнөд Каролина мужийн оршин суугч ба тэрээр шатахуун түгээх станцын мухлагаас талх авахдаа сугалаа авсан байна. Түүнд тухайн үед бутархай мөнгө байгаагүй учир 20 ам.доллараар сугалаа авсны нэг нь ийнхүү азтай сугалаа байж таарчээ.
PowerBall хонжворт сугалаа нь таван цагаан бөмбөгний тоог мөн дээр нь нэг улаан бөмбөгний тоог таасан хүнд очдог ажээ. Бүх зургаан тоог таах нь 175 саяын нэг боломж гэнэ.
656 сая ам.долларын хожлыг 2012 онд Mega Millions сугалаа тодруулахад түүнийг гурван хүн хожиж байжээ.