
НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаан болон АНУ-ын Ерөнхийлөгч хүрэлцэн ирсэн учраас хаалттай байсан агаарын бүсэд ойртож ирсэн гурван жижиг онгоцыг сөнөөгч онгоцнууд угтан ниссэн байна.
Хойд Америкийн агаар, сансрын хамгаалалтын командлалын төлөөлөгчийн мэдэгдсэнээр сөнөөгч онгоцнууд цаг хагасын дотор агаарын байнуудыг угтан барьжээ. Энэ ажиллагааг F-16 онгоцнууд гүйцэтгэсэн байна.
Урьдчилсан мэдээгээр, тэдний нислэг нь ямар нэгэн хорон санааг агуулаагүй байсан гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР