Ирц бүрдээгүйгээс хурал хойшлогдов

Хуучирсан мэдээ: 2013.09.25-нд нийтлэгдсэн

Ирц бүрдээгүйгээс хурал хойшлогдов

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөө өглөө 09 цагаас эхлэн хуралдаж, нэгдсэн чуулган үдээс хойш хуралдах байв. Ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй таван хуулийн төсөл нь улс орны эдийн засагт онцгой нөлөөтэй гэж гишүүд өөрсдөө ч хэлбээр байгаа. Гэтэл үдээс өмнө хуралдах байсан Эдийн засгийн байнгын хорооны хуралд оролцох УИХ-ын гишүүдийн ирц бүрдээгүйгээс 14.00 цаг хүртэл хурлаа хойшлуулсан байна. Нэгэнт байнгын хороо хуралдаагүй, чуулганд өргөн барих шийдвэрээ гаргаагүй болохоор нэгдсэн хуралдаан ч мөн хойшлогдох нь бололтой.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж