Зимбабвед 81 заан цианитад хордож үхжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.25-нд нийтлэгдсэн

Зимбабвед 81 заан цианитад хордож үхжээ

Зимбабвегийн Хванге үндэсний дархан цаазат газрын 81 заан хулгайн анчдын хэрэглэсэн цианидад хордож үхсэн болохыг албаныхан тодруулсан байна. Зэрлэг амьтан хамгаалах албаныхны мэдээлснээр хулгайн анчид зааныг агнаж, соёог нь авахын тулд Зимбабвегийн хамгийн том дархан цаазат газрын амьтдын ундны усны эх үүсвэрт цианид хийснээс заанаас гадна өөр олон төрлийн амьтан хордож үхсэн гэнэ. Одоогоор цианидад хордсоны улмаас хичнээн тооны өөр амьтан үхэж, хордсон нь тодорхойгүй байна. Цагдаа нар энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй есөн анчинг дархан цаазат газар бүгэж байхад нь баривчилжээ.
Хулгайн анчид зааныг хордуулж агнасан хэрэг энэ сарын эхээр 4650 кв/метр талбайд орших дархан цаазат газрын 40 гаруй заан гэнэт үхсэний дараа хууль хяналтынхны хийсэн мөрдлөгийн явцад илэрсэн аж.


Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж