Залуу багш нарын анхдугаар чуулган боллоо

Хуучирсан мэдээ: 2013.09.25-нд нийтлэгдсэн

Залуу багш нарын анхдугаар чуулган боллоо

Сүхбаатар аймгийн BBS TV-ийн мэдээллийг хүргэж байна. 2013.09.25

– Сүхбаатар аймгийн залуу багш нар анхдугаар чуулганаа хийлээ. Боловсролын байгууллагат ажиллаж байгаа багш нарын 60-аас дээш хувь нь залуу боловсон хүчин ажиллаж байна. Залуу багш нар дуу хоолойгоо нэгтгэн анхдугаар чуулганаараа Залуу багш нарын холбоог байгууллаа.

– Онгон сумын өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай явж байна. Одоогийн байдлаар 220 тн өвс бэлтгэжээ. Энэ жил Онгон сумын нутагт 980 гаруй өрхийн 210 мянган мал өвөлжинө. Малчид өвөлжилтийн бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

– 2013 онд Сүхбаатар аймаг болон бүх сумдад бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Сүхбаатар сумын хувьд ч сум орон нутагтаа бүтээн байгуулалтыг өрнүүлж бүх багийн төвүүдээ засварлан шинэчилж спортын талбайг барьжээ.

– Онцгой байдлын ерөнхий газрын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа спортын тэмцээн бүсчилж явагдаж байна. Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Хэнтий Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид спортын таван төрөлд өрсөлдлөө.

– Өнгөрсөн 4-р сарын 24-нд Баруун-Урт сумын 7-р баг 27, 36-ийн орон сууцнуудад тавьсан хогийн савыг нэгэн зэрэг шатаасан хэрэг гарсан. Оршин суугчдын зүгээс энэ хэргийг санаатай үйлдэл гэж үзэн цагдаагийн байгууллагаар шалгуулсан боловч өнөөдрийг хүртэл эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байна. Гэтэл дахин орон сууцнуудад тавьсан хогийн савыг нэгэн зэрэг шатаасан хэрэг гарлаа. Өнгөрсөн 22-ны шөнө Дөрвөлж хотхоны 2,3-р байруудад байрлуулсан хогийг савыг шатаасан байгааг оршин суугчид нь санаатай үйлдэл гэж үзэж байна.

Эх сурвалж: BBS TV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж