“Улаанбаатар“ кино наадам болно

Хуучирсан мэдээ: 2013.09.25-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар“ кино наадам болно

“Улаанбаатар” кино наадам тун удахгүй болох гэж байна. Уг кино наадам нь ирэх сарын 4-9-ний өдрүүдэд болох аж. Соёл, спорт, Аялал жуулчлалын яамны санаачлага, санхүүжилтээр Монгол-Францын төв, Нийслэлийн соёл урлагийн газар болон Монголын урлагийн зөвлөл хамтран олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү наадмыг зохион байгуулж байгаа юм.

“Улаанбаатар” кино наадмын хүрээнд Канн, Берлин, Венецийн 2013 оны олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн, өнөөгийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй 12 шинэ бүтээлийг  анх удаа  үнэ төлбөргүй боломж бүрдэж байгаа аж.

Уг наадамд урилгаар  АНУ, Франц, Тайвань, Сингапур, Мексик, Турк, Итали, Герман зэрэг  орны найруулагч, продюсер, гол дүрийн жүжигчид, Истанбул болон Каннын наадмын зохион байгуулагчид, кино бүтээлийг дэлхийн зах зээлд түгээдэг Герман, Францын “Мементо фильмс”, Матч Фактори, “Фильм Бутик” зэрэг нэр хүндтэй байгууллагын  төлөөлөгчид, Францын Засгийн Газрын  Кино Урлагийн Үндэсний Төвийн удирдлагууд зэрэг олон улсад нэр хүндтэй  уран бүтээлчид оролцох гэнэ.

Наадмын хүрээнд дэлхийн киноны хөгжлийн шилдэг туршлагаас суралцах, Монголын киног олон улсад сурталчлах, хамтарсан бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх зорилготой ба “Улаанбаатар Олон Улсын Кино Форум” болон “Амжилтын гарц” уулзалт ярилцлага зэрэг Монголын кино уран бүтээлчдэд нэн тэргүүнд шаардлагатай асуудлыг хөндсөн үйл ажиллагааг тус тус зохион байгуулах юм байна. Харин энэ удаагийн онцлох орноор ССАЖЯ Франц улсыг сонгож, тус улсын шилдэг бүтээлүүдээс бүрдсэн “Франц киноны өдөрлөг”-ийг зохион байгуулахаар болжээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж