С.Жавхлан “өрх тусгаарлав уу?”

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

С.Жавхлан “өрх тусгаарлав уу?”

”Гал үндэстэн холбоо”, “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Дашдэмбэрэл тэргүүтэй гишүүд Сүхбаатарын талбайд морьд нутагшуулж, монгол гэр “жагсааж”, Их хуралдайд нэгдсэн гээд ойрын өдрүүдэд ажил алба ихтэй байна.
 Гэхдээ хаврын улс төрийг эхлүүлээд буй энэ үйл явдал, жагсаал цуглаанд  “Гал үндэстэн холбоо”-ны нөлөө бүхий “том хүн” гэгдэх Гавьяат жүжигчин С.Жавхлан харагдахгүй байгаад олон нийт сураг ажиг тавьж байгаа бололтой.
Магадгүй иргэдийн дунд тархаад буй С.Жавхланг “Гал үндэстэн холбоо”-ноос “өрх тусгаарласан” гэх яриа үнэний ортой ч байж мэдэх юм? Учир нь энэ талаар “Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр өнөөдрийн нэгэн сонинд хэлэхдээ “Тэгж их сүр болгоод байхаар хоёр тийшээ болсон юм байхгүй. Манай Удирдах зөвлөлийн гишүүд “Энэ ч биш байна аа. Энд оролцохгүй ээ” гэж үзвэл татгалзах эрхтэй. С.Жавхлан гэхэд дуугаа дуулаад, оюутан сурагчдад лекц уншиж, өөрийнхөөрөө тэмцээд л явж байгаа” хэмээн хэлснийг бодоход тэдний хооронд ямар нэгэн үл ойлголцол юм уу, яриа тохироо гарсан юм шиг. Магадгүй, анд нөхдийнх нь хэлснээр “арын албанд”, арай илүү соёлтой ухуулга, цуглаанд С.Жавхлан гавьяат нөөцлөгдсөн байж мэдэх юм.

С.Сүндэр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж