
Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 600 метр авто замын барилгын ажилтай холбогдуулан 2013 оны 9 сарын 25-наас буюу өнөөдрөөс 10 сарын 02-ны хооронд "Натур" худалдааны төвөөс урагш "Шинэ дөл" цогцолборын хажуугаар Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлах болсныг Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.