via Erdenezuu Monastery Baasansuren
Бид зовлонд ямар их дуртай юм бэ? Бухимдах, санаагаа зовоох, гуниглах зүйлсийг
яаж ийж байгаад л бодоод олчих юм. Нэг л мэдэхэд зовчихсон шаналчихсан явж байх
юм. Яалт ч үгүй нөхцөл байдал зовлон үүсгээд байхад гэж та бодож байна уу?
Үгүй. Зовлон таны хэт их хүслээс, буруу үзэл бодлоос, өөрийгөө сэтгэл санаа бие
хаатайгаа дандаа адилтгадгаас, Эгогоос чинь л үүсдэг юм. Зовлон хангалттай биш
гэж үү? Зовлонгооос залхахгүй байна уу? Зовлонг хүлээн зөвшөөрөхөд л зовлон алга
болчихдог. Зовлонг тоохгүй л бол зовлон таныг яаж ч чаддаггүй. Жаахан л
хүлээчихээд тэр яваад өгчихдөг. Жаргалыг сонгоход л зовлон үгүй. Хүнд хэцүү үед
өөрөөсөө асуу "Зовох уу Жаргах уу" Тэгээд жаргахыг нь сонгочих.
Гэхдээ энд сэтгэл санааны амар тайван байдлын тухай яригдаж байна шүү. Бүү
мушгиарай. Санаа зовон шаналж сууснаас хүлээн зөвшөөрөөд өөрийгөө амраасан нь
дээр биш гэж үү? Ер нь бол аз жаргалгүй байдал тань аз жаргалын тухай таны буруу
ойлголтоос чинь л болдог юм шүү. Та зовмоор байна уу жаргамаар байна уу?