Эд хөрөнгө бүртгэлжүүлэх төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Эд хөрөнгө бүртгэлжүүлэх төсөл хэрэгжүүлнэ

Монголын мянганы сорилтын сан, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн гол зорилго нь эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгоход чиглэж буй. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг цахимжуулах эхний шат ирэх аравдугаар сараас эхлэх бөгөөд туршилтын ажлыг Төв аймагт хийхээр болсон аж. Хөрөнгийн эрхийн төсөл нь 2008-2013 оны хооронд Улаанбаатар хот болон Ховд, Завхан, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон, Төв, Хэнтий, Дорнод аймагт хэрэгжиж буй. Монгол Улсын иргэд болон аж ахуйн нэгжүүдийн эд хөрөнгийг бүртгэлжүүлэхэд чиглэсэн уг төслийн хүрээнд гэр хорооллын иргэдэд хашааны газраа өмчлөх, хөрөнгийн эрхийн бүртгэлд хамрагдахад нь цогц дэмжлэг үзүүлэх аж.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж