Монголчууд Хойд Америктай зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2013.09.25-нд нийтлэгдсэн

Монголчууд Хойд Америктай зөвлөлдөнө

Хойд Америк, Монголын бизнес зөвлөлийн 16 дахь хурал энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. "Kempinski Khan Palace" зочид буудалд есдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд болох хурлаар дэд бүтэц болон гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засагт үзүүлэх нөлөө болон ногоон хөгжил болон өгөөжтэй хөгжлийн талаар гадаад болон Монголын нэр бүхий хүмүүс хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Өнөөдөр үргэлжлэх тус хуралд УИХ-ын дарга З.Энхболд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Хойд Америк, Монголын бизнес зөвлөлийн гүйцэтгэх захирал Жим Двайер, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайд С.Оюун, “Орчин үеийн ертөнцийг үүсгэн байгуулагч Чингис Хаан” номын зохиолч Жак Витерфорд нар оролцож, дээрх сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ. Хойд Америк-Монголын бизнес зөвлөл нь 1998 онд байгуулагдсанаас хойш жил бүр уг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Дашрамд дурьдахад, Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөл нь Монголд хөрөнгө оруулалт хийн, үйл ажиллагаагаа явуулж буй пүүс компаниуд Монгол дахь үйл ажиллагаагаа саадгүй бөгөөд үр ашигтай эрхлэн явуулахын тулд харилцан мэдээлэл солилцохоор байгуулагдсан төрийн бус байгууллага ажээ. Анх Хойд Америк, ялангуяа Америк, Канадын пүүс компаниудын гишүүнчлэл зонхилж байсан бол одоо аль ч улсын компани гишүүнээр элсэхэд нээлттэй болсон байна.

Б.СYX

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж