Валютын ханш чангарав

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Валютын ханш чангарав

Валютын ханш  өнгөрсөн долоо хоногоос чангарч, эрэлт нь нэмэгдэж байна. Тав хоногийн өмнө “Найман шарга” зах дээр 1220 орчим төгрөгийн ханштай байсан ам. доллар өнөөдөр 1238 төгрөг болжээ. Евро 1738-1740 төгрөг байсан бол өнөөдөр 1800 төгрөг болж өссөн байна. Харин Монгол банкны ханшаар евро 1805 төгрөг байна. Хятадын юань ч тав хоногийн өмнөхөөсөө дөрвөн төгрөг 50 мөнгөөр нэмэгдсэн бол  ОХУ-ын  рубль нэг төгрөг 20 мөнгөөр, Солонгосын вон 40 мөнгөөр тус тус чангарсан байна. Ийнхүү валютын ханш чангарч байгаа нь арилжаа наймааны улирал ид эхэлж буй  болон барилгын материалын эрэлт нэмэгдэж байгаатай холбоотой гэнэ.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж