Хотгойдын ван Чингүүнжавын 300 насны ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Хотгойдын ван Чингүүнжавын 300 насны ой тохиож байна

Монгол Улсын тусгаар тогтнол газар шорооны төлөө гарамгай тэмцэгч Хотгойдын шадар ван Чингүүнжавын 300 насны ой энэ жил тохиож байна. Хөвсгөл нутгийн ард иргэд энэхүү ойн хүрээнд олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Ирээдүй хойч үедээ гарамгай жанжны баатарлаг үйл хэргийг сэргээн сануулах зорилгоор тусгаар тогтнол , газар шороо сэдэвт яруу найргийн уралдааныг зарлаад байна. Цахим хаягаар VI сарын 1 хүртэл яруу найрагчдын бүтээлийг хүлээж авах юм. Яруу найрагчдын бүтээлээс шилдэг есийг нь тодруулж өргөжлөл, цом, нэг сая төгрөгийг гардуулах юм. Мөн энэ ажлын хүрээнд баримтат кино , ном гаргаж бүх аймгуудад тараах юм байна. Ингэснээр оюутан сурагчид сургуулийн номын сангаараа дамжуулан Баатар ван Чингүүнжавын талаар тодорхой мэдээлэл  авах боломжтой болох юм.

Ө.Чинзориг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж