Карла Бруни хөл хүндтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Карла Бруни хөл хүндтэй болжээ

Францын ерөнхийлөгч Николя Саркозийн эхнэр Карла Бруни жирэмсэн болсон
гэж хосуудад ойр эх сурвалж сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна. Хүүхэд
жилийн эцсээр төрнө. Хүүхдийг хүйсийг одоогоор тогтоогоогүй байгаа гэнэ.
Тэргүүн хатагтай өөрөө хүүтэй болохыг хүсч байгаа гэнэ. Францын
элитийн сэтгүүл Ноколя Саркозийн эхнэр Карла Бруни жирэмсэн болсон
тухай мэдээлэв. “Хосуудад ихээхэн ойр эх сурвалж” энэ талаар сэтгүүлчдэд
дуулгасан ажээ. Эх сурвалжийн хэлснээр Бруни, Саркози хоёр энэ тухай
дотны хэдхэн хүмүүстээ хэлж нууцалж байхыг гуйжээ.

 Елисейн ордноос одоогоор энэ талаар ямар нэгэн албан ёсны хариу өгөөгүй байна.

Бруни хүүтэй болохыг хүсч байна

Хүүхэд
2013 оны хавар болох Францын ерөнхийлөгчийн сонгуулиас 4-5 сарын өмнө
төрөх гэнэ. Одоогоор хүүхдийн хүйсний талаар мэдэгдээгүй байгаа ажээ.
Өдгөө 43-тай Карла Бруни жирэмсний улмаас ажил, аяллынхаа хуваарийг
мэдэгдэхүйц бууруулсан гэнэ. Хатагтай дараагийн цомог  гаргах бичлэгээ
хойшлуулсан бөгөөд Каннын кино наадамд очихгүйгээр шийджээ.

Өнгөрсөн
жилийн арванхоёрдугаар сард Саркози, Бруни нар Энэтхэгт очин
Таж-Махалын бунхныг үзэж сонирхсон байв. Орон нутгийн шашны лидер дараа
нь сэтгүүлч нарт ярихдаа Карла хүүтэй болох хүсэлтэйгээ хэлэн мөргөл
үйлдэхийг гуйсан гэж ярьж байсан юм. Энэ тухай News de stars сонинд
бичжээ.

Саркозийн гэр бүлийн хос

Николя
Саркози, Карла Бруни хоёр 2007 оны намар танилцаад 2008 оны хавар
гэрлэжээ. Тэр үед Францын ерөнхийлөгч хоёр дахь удаа эхнэрээсээ салсан
байсан. Анхны гэрлэлтээс Пьер, Жан гэсэн хоёр хүүтэй. Хоёр дахь удаа
гэрлэхдээ тэднийх Луи гэсэн бас нэг хүүтэй болсон байлаа. Брунид 2001
онд төрсөн Орельен гэдэг хүү бий. Брунийн хамтран амьдрагч байсан 
Рафаэль Энтовен түүний эцэг нь юм.

Гадаад төрх, хувийн дуулиант
амьдрал, дуучны карьер, фотомодель зэрэг нь Карла Брунийг хамгийн
нэртэй, цуутай “тэргүүн хатагтай” болгосон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж