Эрхэм дээд Эмиртэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Эрхэм дээд Эмиртэй уулзлаа

Кувейт улсад айлчилж байгаа Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр өчигдөр Кувейт улсын эрхэм дээд Эмира Шайех Сабах аль-Ахмед аль-Жабер аль-Сабахт бараалхлаа. Эрхэм дээд Эмир Монгол Улс болон монголчуудын талаар сайхан дурсамж, сэтгэгдэлтэй байдгаа хэлээд, хоёр орон харилцаа, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж буйд ихээхэн сэтгэл ханамжтай буйгаа илэрхийллээ. Эрхэм дээд Эмир Шайех Сабах аль-Ахмед аль-Жабер аль-Сабах өөрийгөө “Монгол Улсын иргэн мэт” санадгаа энэ үеэр мөн хэлэв.

Уулзалтад Монгол Улсаас Кувейт улсад суугаа Элчин сайд К.Сайраан болон Эль-Кувейт хотын захирагч Шейх Али аль-Жабер аль-Ахмед аль-Сабах нар байлцлаа.

Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр өнөөдөр Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн захирал Абдулвахаб аль-Бадертай болон Кувейтийн Худалдаа аж үйлдэрийн тэнхимийн дарга Али Цуэян аль-Ганимтай уулзана. Дараа нь Кувейт хотын бохир усын цэвэрлэх байгууламжтай танилцах ажээ.

Кувейтээс манай сэтгүүлч мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж