“Иргэдээ сонсъё” хэлэлцүүлэгийг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2013.09.24-нд нийтлэгдсэн

“Иргэдээ сонсъё” хэлэлцүүлэгийг зохион байгууллаа

Тээвэр, авто замын газраас 2012-2013 онд хийсэн ажлын тайлангаа мэдээлж байна.

Тээвэрлэлт:

Хот хооронд болон орон нутгийн зорчигч тээврийн орчин үеийн авто вокзалын зургийг “Форм-Арт” ХХK гүйцэтгэж улсын экспертизээр батлуулж, 2014 оны улсын төсөвт  суулгав.

Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 02-ны А/453 тоот захирамжаар “Танил” захын баруун талд том оврын автобусны автопаркийн зориулалтаар 4200м2 газрыг ТАЗГ-т 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гарлаа.

Ахмадын автобус өдөр бүр ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цагийн хуваарийн дагуу үйлчилж байна.

Улсын их хурлын гишүүн асан Д.Одхүүгийн санаачлагаар сургуулийн насны хүүхдүүдэд  үнэ төлбөргүй үйлчлэх сурагчдын автобусны үйлчилгээг улсдаа анх удаа Орхон аймагт Засаг даргын захирамжаар 2012 оны 12-р сарын 26-ны өдрөөс хэрэгжүүлж байна.

Шинэчлэлийн Засгийн газрын бодлоготой уялдуулан авто зам, авто тээвэр, төмөр зам, далайн болон усан замын тээвэр, иргэний агаарын тээврийн салбарт мөрдөж байгаа улсын стандартын үзлэгийг зохион байгуулах талаар Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын хамтарсан тушаалын төсөлд санал бэлтгэн 2012.11.16-ны өдрийн 1/1603 тоот албан бичгээр Стандартчилал, хэмжил зүйн газарт хүргүүлж, бэлтгэл ажлын хүрээнд Орхон аймагт  нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа 7 аж ахуй нэгж, байгууллагад /“Эрдэнэттранспорт” ХХК, “Сүүтэй хадаг” ХХК, “ “Эрдэнэт-Арслан” ХХК, “Арвин шар зам” хоршоо,”Хүчит-Арслан” ХХК, “ББ-ОД” ХХК, “Автомастер-Төв” ХХК/ “Тохирлын үнэлгээний тухай хууль”, Засгийн газрын 2005 оны 06-р сарын 14-ний өдрийн 127 тоот тогтоолыг хэрэгжүүлэн “Тохирлын баталгаажуулалт”-ад хамрагдан “Тохирлын гэрчилгээ“ авахыг үүрэг болгов.

Мөн уг үзлэгийг угтаж “ББ-ОД” ХХК, “Авто-Мастер Төв” ХХК-ийн харьяа 450 орчим тээврийн хэрэгсэлд Монгол улсад мөрдөгдөж буй автотээврийн стандартын хэрэгжилтийн  үзлэг явууллаа.

Ачаа тээврийн үйлчилгээний зогсоол нь хууль бусаар “Хангай бүс- Худалдааны төв”-ийн урд байрлаж хүн, байгаль орчин,  замын хөдөлгөөний аюулгүй байдалд нэн хүндрэл учруулж байсныг Хөгжлийн бодлогын хэлтэстэй хамтран, тээврийн хэрэгслийн эзэмшигч нартай нь зөвшилцсөний үндсэн дээр Засаг даргын А/299 тоот захирамжаар ачаа тээврийн зогсоолтой болов.

“Орхон нийтийн зорчигч тээвэр-2013” нээлттэй ярилцлагыг “Номин” телевизээр явуулж иргэд, зорчигчдын санал гомдлыг сонсов.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээний маршрутын чиглэл, таксийн зогсоолыг шинээр зохион байгуулахаар сум, баг, иргэд, төрийн бус байгууллагуудаас санал хүсэлт авч байна. ЛХА телевизийн “ДОШИНДОО” нэвтрүүлгийн үеэр иргэдээс ирсэн санал, хүсэлтийг нийтийн тээвэр эрхлэх зөвшөөрөлтөй ААН, байгууллагуудад хүргүүлж, зохих арга хэмжээг аван иргэдэд мэдээлэв.

“Нийтийн тээврийн үйлчилгээний соёл, чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд иргэдийн оролцоо” сэдвээр Иргэний танхимд 4-р сарын 18-нд  “Иргэдээ сонсъё” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, бүх багийн төлөөлөл, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийнхэн оролцлоо.

Авто зам:

1. Сургууль  цэцэрлэгийн  орчмын  автозамд  явган  хүний  гарцыг  тодорхой болгох зорилгоор хүүхдийн ордон, хүүхэд залуучуудын парк, цанын бааз, Говил багийн 2-р цэцэрлэг, Дэнж багийн 7-р сургууль, Эрдэнэ багийн 11-р цэцэрлэг, 2-р хорооллын 2-р цэцэрлэг, 8-р сургууль, 3-р хорооллын 17-р цэцэрлэг, гэр хорооллын “Наран” цогцолбор сургууль орчмын замд явган хүний гарц шинээр хийв. Гүйцэтгэгч нь “Самон” ХХК.

2. Авто замын  зорчих  нөхцлийг  сайжруулах зорилгоор гэр хорооллын ахмадын тойргийн 0,980 км замын шинэчлэлтийн ажлыг Орхон АЗЗА ТӨХК гэрээ байгуулан гүйцэтгэж байна.
 
Хяналт шалгалт:

“Гэрэл шилжүүлэх, хурд тохируулах, хүүхдийн суудлын бүсний хэрэглээг сайжруулах” сэдэвт уулзалт ярилцлагыг 2013-02-01 зохиов.

“Замын хөдөлгөөний аюулгүй байдал-Осолгүй байхын үндэс” аяныг 2013 оны 03 дугаар сарын 01-нээс 05 дугаар сарын 15-ныг хүртэл ЗДТГ, ЭМГ, Боловсрол Соёлын Газар, Замын цагдаагийн тасаг, ТАЗГ, Гэр бүлийн хөгжлийн төв, Цагдаагийн хүүхдийн алба, Баян-Өндөр, Жаргалант сумын ЗДТГ, “Тусгал” телевиз, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тэй хамтран зохион байгууллаа.

“Замын хөдөлгөөний аюулгүй байдал-Осолгүй байхын үндэс” сэдэвт 2 сарын аяны хүрээнд Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, НЗТҮ стандартуудыг сурталчлах зорилгоор ААН-дийн хооронд тэмцээн зохиов.

2013 онд оношлогоонд ороогүй тээврийн хэрэгслүүдэд торгуулийн арга хэмжээ авав.

“Арвин шар зам” хоршооны жолооч нар удаа дараа зөрчил гаргасан тул уг компанид АТХУБ хугацаатай албан шаардлага хүргүүлсэн.

АЗГ-аас хийгдсэн шинэлэг ажлууд:

1. OTAZG2013.blogspot.com хаягаар блог нээж үйл ажиллагаагаа нээлттэй  явуулж байна.

2. Мөн НЗТҮ эрхэлдэг ААН тус бүр дээр блог нээн ажиллуулж байна.

3. Ачаа тээвэрлэлтийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулах ажлын хүрээнд 5-р сарын 29-ны өдрөөс “Хангайн бүсийн худалдааны төв”-ийн урд байрлах 90 орчим тээврийн хэрэгсэл, механизмуудыг “Дөмөг” захын зүүн талд нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.

4. “Орхон нийтийн зорчигч тээвэр-2013” нээлттэй ярилцлагыг Хүүхдийн ордонд  зохион байгууллаа.

5. “Эрдэнэт-Автобус” төсөл, такси тоолууржуулах ажлын хүрээнд сурталчилгааны ажлын бэлтгэл хийгдэж байна.

6. “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулийн дагуу тохирлын баталгаажуулалтад хамруулах ажил хийгдэж байна.

7. Сурагчдыг үнэ төлбөргүй нийтийн тээврээр үйлчилж байна.

8. Цагийн хуваарь, маршрутын 170 тэмдэг, тэмдэглэгээ хийж байршуулах ажил явагдаж байна.

Эх сурвалж: www.erdenet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж