
Монголын чөлөөт бөхийн холбооноос санаачлан 2011 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг нээлттэй хэлбэрээр явуулж, гадны тамирчид хүч сорих боломж бүрдүүлсэн юм. Үүний дагуу гадаадын есөн орны баг тамирчид “Mongolian Open-2011” тэмцээнд зодоглохоор болсон билээ. Тэдний нэг нь Б.Баттулга дасгалжуулагчийн удирдаж ирсэн Тайванийн эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн баг юм. Түүний удирдлага дор эмэгтэйчүүдийн 48 кг-д Азийн аваргын тавдугаар байрын шагналт Цай Пей-Жин, 63 кг-ын жинд 2008 оны Азийн аваргын хүрэл медальт, мөн оны оюутны дэлхийн аваргын хүрэл медальт Хоу Минь-Вень нар хүч сорих аж.
С.Цэлмэг