iPhone-ийн шинэ загвар 9 сая борлогджээ

Хуучирсан мэдээ: 2013.09.24-нд нийтлэгдсэн

iPhone-ийн шинэ загвар 9 сая борлогджээ

Дөнгөж
хоёр долоо хоногийн өмнө худалдаанд гарсан iPhone 5S, 5C загварын
ухаалаг утас нийтдээ 9 сая хувь борлогдоод байна. Ийнхүү сүүлийн дөрвөн
сарын турш уналттай байсан борлуулалт нь таван хувиар өсчээ. Ажиглагчдын
үзэж буйгаар 5S-ын хурууны хээгээр таних шинэ технологи, 5C-ын сонголт
сайтай загвар, хямд үнэ нь ийнхүү олон сая хувиар борлогдоход хүргэсэн
байна. “Бидний төсөөллөөс шинэ загварын борлуулалт давлаа. Ийм огцом
амжилт гаргана гэж бид үнэнийг хэлэхэд таамаглаагүй байсан. Бид
технологийн шинэ дэвшлийг хэрэглэгчдийн гарт атгуулахын тулд маш хүнд
замыг туулдаг. Эцсийн бүлэгт хэрэглэгчдэд таалагдаж байна гэдэг сайн
хэрэг. Бид ойрын хугацаанд шинэ загвар гаргахаар ажиллаж байна” гэж
Apple корпорацийн ерөнхий захирал Тим Күк ярьжээ. Тус компанийн 2013 оны
дөрөвдүгээр улирлын ашиг 34-37 тэрбум ам.долларт хүрэх магадлалыг
шинжээчид гаргаад байгаа ажээ.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж