”Уул уурхай-хөгжлийн тулгуур” хурал болно

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

”Уул уурхай-хөгжлийн тулгуур” хурал болно

Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газраас хамтран энэ сарын 29-нд "Уул уурхайн салбар-Хөгжлийн тулгуур" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах гэж байна. Тус салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, салбарын талаар төрөөс баримтлах бодлогод эрдэмтдийн оролцоог хангах зорилгоор  уг хурлыг зохион байгуулж буй.  Хурлаар уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах технологийн сонголт, Монгол оронд химийн үйлдвэрийн суурь тавих асуудал, нүүрсний гүн боловсруулалт, уул уурхайн үйлдвэрлэлд байгаль орчинд үзүүлэх сөргө нөлөө багатай техник, технологийг нэвтрүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэх аж.

Тэгвэл БНХАУ-ын Бээжин хотноо "Asia Mining Partnering Forum 2011" чуулга уулзалт ирэх зургадугаар сарын 2, 3-нд болох гэнэ. Түүнчлэн "Coaltrans Mongolia" бага хурал "Чингис" зочид буудалд ирэх зургадугаар сарын 21, 22-нд болно. Бага хурлаар нүүрсний олон улсын зах зээлийн төлөв байдал, Монголын нүүрсний орд, нөөц болон түүний олборлолт, тээвэрлэлтийн талаар ярилцах аж. Энэхүү арга хэмжээний нэг онцлог нь Тавантолгой, Нарийн сухайтад олборлолт явуулж буй "Энержи ресурс", "Эрдэнэс МГЛ" болон "Өмнийн говийн элс", "МАК" ХХК-иудын уурхайтай танилцах боломжийг оролцогчдод олгож байгаа юм.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж