Шинэ коллекцийн нээлт болов

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Шинэ коллекцийн нээлт болов

“Говь” компани нь 2010 оноос эхлэн дэлхийд алдартай Gentry Portofino, Malo, Swarovski, Brunello Cucinelli, Shima Seiki зэрэг дэлхийн брэндүүдтэй хамтран ажилладаг,  загварын алдартай зохион бүтээгч Саверио Палателла-тай хамтран ажиллаж байгаа билээ. 

Энэхүү хамтын ажиллагааны эхлэл болсон Gobi by Saverio Palatella  коллекцийн нээлт 04 дүгээр сарын 25-нд Gobi Factory Store- д боллоо.

Италийн алдарт загвар зохион бүтээгч Саверио Палателла нь монголын байгаль, хүчтэй салхинаас төрсөн  сэтгэгдэл, торгон мэдрэмж бүхнээ тансагийн дээд ноолуурт шингээн урлажээ. Gobi by Saverio Palatella коллекци нь төрөлх  байгальтайгаа уусан зохицож, хоршсон  өнгө, өвөрмөц содон  загвар, хийцтэй, үндэсний уламжлалыг орчин үеийн урсгалтай холбож өгсөнөөрөө онцлогтой.

Байгалийн элементүүдийг ноолууран дээр хэвлэн буулгасан Gobi by Saverio Palatella коллекцийн загварын үзүүлбэрүүд урлагийн бүтээл мэт сэтгэгдлийг хэн бүхэнд төрүүлж, бас гайхшруулж байлаа.

Gobi by Saverio Palatella  хэмээх даруухан шошготой, тансаг бүтээгдэхүүн худалдаалах тасгийн нээлтийн туузыг “Говь” ХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Баатарсайхан, загвар зохион бүтээгч Саверио Палателла, Таван Богд Группийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Хулан нар хайчлав.

Саверио Палателлагийн бүтээсэн хувцас олон тоогоор худалдаалагддаггүй, урт удаан хугацаанд үнэ цэнээ хадгалах бүтээл туурвихыг эрмэлздэг загвар зохион бүтээгчийн бүтээлүүдийг Gobi Factory Store-д нээгдсэн Gobi by Saverio Palatella  бүтээгдэхүүний тасагаас худалдан авах боломжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж