
Өнгөрөгч өдрүүдэд Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Н.Батбаярын МАН-ын бүлгийнхэнд танилцуулсан мэдээллийг байнгын хороон дээр дахин танилцуулсан бөгөөд "Гадаадын хөрөнгө оруулалт 42 хувиар буурсан. Валютын нөөц багассан гэж шүүмжилж байна, багасаагүй. Одоогоор 2.7 тэрбум ам.долларын нөөц бий. Экспорт эхний найман сарын байдлаар нийт эргэлт 6,9 тэрбум ам.доллар, экспорт 2,8 тэрбум ам.доллар байсан бол энэ жил 2,7 тэрбум ам.доллар болсон" гэх зэрэг өмнө өгч байсан тоон мэдээллүүд ч энэ хуралдаанд танилцуулагдлаа.
МАН-ын бүлгийн гишүүдээс "Чингис бондын зарцуулалт, бондын мөнгөөр барих ажлын өртөг өндөр байгаа тухай" шүүмжилж байв.
Хуралдаанаар мөн Хөрөнгө оруулалтын болоод Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч төслийн талаар дүгнэлт гаргах ажлын хэсгийн шийд гараагүй тул хэлэлцэлгүй орхилоо.