Зам засварын ажил арваннэгдүгээр сард дуусна

Хуучирсан мэдээ: 2013.09.24-нд нийтлэгдсэн

Зам засварын ажил арваннэгдүгээр сард дуусна

“Гудамж” төслийн хүрээнд хийж байгаа Гэмтлийн эмнэлгээс доош уруудсан замыг нэгдүгээр хорооллын арын замтай холбох ажлын явц 53 хувьтай байгаа аж. Уг зам засварын ажлыг “Экспрессзам” ХХК гүйцэтгэж байна. Харин 25 дугаар эмийн сангийн уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг “БиТи Өү” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд засвар шинэчлэлтийн ажил 75.2 хувьтай байгаа аж. Яармагийн замыг “Атар Өргөө” ХК-ийн урдаас “ТЭЦ 3”-ын уулзвар хүртэл “Наранбулаг Хан” ХХК засаж байна. Мөн “ТЭЦ 3”-ын уулзвараас Яармагийн гүүр хүртэлх замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг “Монроуд” ХХК гүйцэтгэж байгаа юм. “ТЭЦ 3”-ын уулзварын хэсгийг аравдугаар сарын 15-ны өдөр нээх гэрээтэй боловч одоогоор асфальт хучилтаа хийснээр төлөвлөж байсан хугацаанаас өмнө ашиглалтад өгөх боломжтой болж байгаа гэнэ.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж