Жагсагчид хариугаа нэхэж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Жагсагчид хариугаа нэхэж байна

МАХН, болон Ард түмний амлалт нэхэх холбоо, “Эх орон, шударга ёс” хөдөлгөөнийхөн өчигдөр УИХ болон Засгийн газарт шаардлага хүргүүлсэн бөгөөд хариуг нь өнөөдрөөс эхлэн шаардаж эхэллээ. Тэд Төрийн ордныг тойрон гороолж, “Стандарт бус Засгийн газар огцор, УИХ тарах ёстой” хэмээн хашгиралдаж, байна.

Амлалт нэхэх ард түмний холбооны зохицуулагч Д.Батцогт хэлэхдээ “Бидний хувьд зургаан шаардлага тавьсан. Стандарт бус Засгийн газрыг огцруулах, хэрвээ энэ шаардлагыг УИХ биелүүлэхгүй бол парламент өөрөө тарах, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцалж, Монголын ард түмний эрх ашигт нийцүүлэн байгуулах, Тавантолгойн ордыг 100 хувь ард түмний мэдэлд өгөх зэрэг шаардлага тавьсан. Шаардлагын хариуг нэн даруй өгөх ёстой гэж мэдэгдсэн. Цаг хугацаа заагаагүй нь хариуг аль болох хурдан авахыг хүссэнийх гэлээ.

Төрийн ордны баруун, зүүн хаалганд жагсагчид тулж ирэхэд ордны хамгаалагчид хамгаалалтаа чангатган, авто машин Төрийн ордны хашаа руу нэвтрэх, гарахыг хэсэг хугацаанд хориглов.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж