Соёл, спорт, аялал жуучлалын сайд хатагтай Ц.Оюунгэрэлийн урилгаар БНХАУ-ын Соёлын сайд ноён ЦАЙ У тэргүүтэй албаны төлөөлөгчид энэ сарын 24-25-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийх юм. ЦАЙ У тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр ССАЖ-ын дэд сайд тэргүүтэй албаны хүмүүс “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлын “Ёслол хүндэтгэлийн танхим”-д угтан авах ажээ. Үүний дараагаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд төлөөлөгчдийг хүлээн авч уулзах бол 15:00 цагт Ц.Оюунгэрэл сайд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн “Б” танхимд БНХАУ-ын Соёлын сайд ноён ЦАЙ У тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах юм. Энэ үеэр Монгол Улсын Соёл, спорт аялал жуулчлалын яам, БНХАУ-ын соёлын яам хооронд “2014 онд Соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулах тухай” протоколд гарын үсэг зурах юм байна. Мөн ССАЖЯамны зүгээс төлөөлөгчдөд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байгаа бөгөөд Чойжин ламын сүм музей, Уран зургийн галарейн уран бүтээлтэй танилцуулахаар төлөвлөжээ.
Харин маргааш БНХАУ-ын Соёлын сайд ноён ЦАЙ У тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхах ажээ.