Хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулъя

Хуучирсан мэдээ: 2013.09.24-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулъя

Лондонгийн хөрөнгийн биржийн мэргэ­жилтнүүдийг 14 тэрбум төгрөгөөр хөлслөн ажиллуулсан  Монголын хөрөнгийн зах зээл “Сахил аваад шал дордов” гэдэг л болчихоод байгаа юм. Жил гаруйн өмнө өдөртөө 100-120 сая төгрөгийн үнэт цаасны арилжаа эрхэлдэг байсан  Монголын хөрөнгийн бирж шинэчлэл нэрийн дор “MIТ” системийг суурилуулснаас хойш бараг л дампуурсан гэхэд болно.

УИХ-ын ээлжит бус чуулганаар  Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэрэвзээ энэ хууль батлагдсан тохиолдолд хөрөнгө, мөнгөтэй хувь хүмүүс болон аж ахуйн нэгжүүдэд хөгжих, томрох эрх зүйн  орчин бүрдэнэ гэж хууль санаачлагчид нь үзэж буй.  Иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдөө “Хөрөнгө оруулалтын сан” байгуулж үнэт цаасны арилжаанд оролцох, Засгийн газрын бондыг худалдан авах, уг сангаараа дамжуулан гадаадын хөрөнгө оруулалтыг татах, өөрсдөө зээл авах боломжтой болох юм байна.   Тодруулбал,  иргэд заавал  банкинд мөнгөө хадгалуулах эсвэл банкнаас зээл авах хэрэггүй болно гэсэн үг.  Уг төслийг хэлэлцэх үеэр зарим гишүүдийн хувьд “Сан” байгуулах асуудал нь эргээд эдийн засагт эрсдэл авчирч магадгүй хэмээн болгоомжилж байсан. Тэг­вэл  үнэт цаасны мэргэжилтнүүдийн хувьд Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг амь оруулахын тулд Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг батлах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлж буй. Ямар ч байсан өнөөдөр Монголын хөрөнгийн зах зээлд өдөрт 10-20 сая төгрөгийн арилжаа явагддаг гэвэл “Нарантуул” захын бөөнийхний өдөртөө эргэлдүүлдэг хөрөнгөнөөс нь хэд дахин бага байна.  Тэгж ярих юм бол “Нарантуул” захын ОО-иос л өдөртөө бараг тав зургаан саяыг өлхөн олчихдог гэнэ лээ.  

Өнгөрсөн хаврын УИХ-ын чуулганаар Үнэт цаасны зах зээлийн ту­хай хуулийг баталсан. Энэ хуулинд гадаад, дотоо­­дын зах зээлд Мон­голын компаниуд үнэт цаас гаргахтай холбоо­­­­тойгоор олон шинэ зүйл заалт оруул­сан ч эдийн засгийн хүнд­рэл, цаг үеийн ороо бусгаа байдал нөлөөлж, дээрээс нь шинэ сис­темийн хүрээнд бро­­­кер диллерүүдийн үйл ажиллагааг чангалах болс­­­­­­ноос хөрөнгийн зах зээл хөл дээрээ зогсч ча­­­дах­­­гүй дэнжигнэж байна.  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн ярьснаар үнэхээр “Наран туул” худалдааны тө­вийн барааны захын нэг лангууны өдрийн ор­­ло­­­­­гоос долоон дор Мон­голын хөрөнгийн бирж байж болохгүй шүү дээ”. Бүхэл бүтэн улс орны хөрөнгийн зах зээл хар захын наймаачдын өдөртөө эр­гүүл­­дэг мөнгөнөөс дор арилжаа хийнэ гэдэг байж боломгүй зүйл.   Тэгээд ч зарим улстөрчид, эдийн засагчдын хэлж байгаагаар Хөрөнгө оруулалтын сангүй Хөрөнгийн бирж аль ч улс оронд байдаггүй гэсэн.  Аливаа улсын хөрөнгийн биржийн үйл ажиллагаанаас тэр улсын эдийн засгийн хөгжил хамаардаг.  Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд  сангийн үйл ажиллагааг хаалттай ба нээлттэй зарчимаар явуулах бөгөөд “Нээлттэй сан”-гийнх нь хувьд ард иргэдийн мөнгийг хадгалах, зээл олгох системээр явах юм байна. Улстөрчид, эдийн засагчдын хувьд “Нээлттэй сан”-гийн асуудал дээр нэгдмэл байр суурьт хүрч чадахгүй байгаа бололтой юм. Өөрөөр хэлбэл, “Нээлттэй сан” нэрээр ард иргэдийн мөнгийг угаадаг дараа нь иргэд болон эдийн засагт Хадгаламж зээлийн хоршоод шиг эрсдэл учруулахгүй гэх баталгаа байхгүй байгаад л хамаг учир оршиж буй. Харин “Хаалттай сан”-гийн хувьд Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулах, хөрөнгийн зах зээлд эргэлдэх үнэт цаасны хэмжээг нэмэгдүүлэх, өдрийн арилжааны орлогыг өсгөх, энэ зах зээлд хөрөнгө орж ирэх, хөрөнгө босгох боломжийг бүрдүүлэх ашигтай хувилбар юм байна.  Тэгэхээр “Хаалттай сан”-аас илүү санаа зовоосон “Нээлттэй сан”-гийн асуудлыг эрсдэл үүссэн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн зүйл заалтуудыг хуулиндаа сайн тусгах ёстой болов уу. 

Хөрөнгө оруулалтын сангийн хуулиар бол “Нээлттэй сан”-гийн хөрөнгийг Засгийн газрын бонд болон компаниудын үнэт цаасанд зориулах, хөрөнгө оруулалтыг ямагт эрсдэл дагаж явдаг болохоор түүнээс хамгаалах зэвсгээ “Хөрөнгө оруулалтын сан” байгуулсан хувь хүн, аж ахуйн нэгж өөрөө хүлээх замаар асуудлыг шийдвэрлэж болох юм.  Хөрөнгийн зах зээл бол мэдрэмж, итгэлцэл дээр явагддаг бизнес.  Гэхдээ хямд эх үүсвэрээс зээл авах хамгийн зөв хувилбар. Өнөөдөр Монголын арил­­жааны банкуудын са­­нал болгож буй жи­лийн 24 хувийн хүү­­­тэй зээлээс ямар ч бай­­сан хамаагүй хямд хүү­тэй зээлийг хөрөн­гийн зах зээлээс авах тийм л нөхцөл болол­цоо, хууль эрх зүйн орчин хэрэгтэй байгаа юм.  Хөрөнгийн зах зээлийн сайн талыг мон­­голчууд сайн ухаж ойл­­гохгүй, нөгөө талаас Мон­голын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа өнөөдөртөө тун таа­гүйхэн дүр зурагтай бай­­гаа ч энэ зах зээлийг хөгжүүлэхгүйгээр эдийн зас­гаа бид томруулж чадахгүй. Ма­­гадгүй энэ нь бид­ний хүсээд байгаа со­лон­­­­горсон эдийн зас­гийн нэг боломжит ху­вил­­бар байж болохыг үгүйсгэх аргагүй шүү дээ. Учир нь аливаа улс орны эдийн засгийн амин чухал салбар хө­рөн­­гийн зах зээл бай­даг болохоор.

Эсрэг тэсрэг байр суурь

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

-Монголын Хөрөнгийн биржийн өдрийн гүйлгээ хоёр сая төгрөг гэж байна. Нэг өдөр хоёр сая төгрөгийн гүйлгээ хийдэг Хөрөнгийн биржтэй улс байж болохгүй биз дээ, түүнийгээ Монголын Хөрөнгийн бирж гэж хэлж болох уу. “Нарантуул” худалдааны төвийн барааны захын нэг лангууны өдрийн орлогоос долоон дор Монголын Хөрөнгийн бирж байж болохгүй шүү дээ. Хөрөнгийн зах зээл Монгол Улсын эдийн засгийн нүүр царай болж байх ёстой. Өнөөдөр компаниуд хувьцаагаа гаргаад нээлттэй компани болж байх ёстой. Иргэд ганцхан хадгаламжид мөнгөө хадгалах биш эргээд хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж өгөөжийг хүртэх ёстой. Үүнийг амь оруулах гол эс нь Хөрөнгийн оруулалтын нээлттэй сан.

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай

-Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль бол цоо шинэ зүйл. Монголын хөрөнгийн зах зээлд шаардлагатай механизм юм.  Үнэт цаасны тухай хуулийг өнгөрсөн хаврын чуулганаар баталсан. Энэ хууль ирэх 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болж эхэлнэ.   Монголын хөрөнгийн зах зээл дэх арилжаа буурсан нь үнэн. Эдийн засаг, хууль эрх зүйн орчин тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа.   Хууль эрх зүйн орчин бүрэлдээд ирэхээр тодорхой хэмжээгээр сайжрах байх.  Монголын хөрөнгийн биржийн зүгээс техник технологи, системийг нь шинэчилж, хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлэхэд анхаарч байна. Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа яваа яваандаа сайжирна уу гэхээс өргөс авахтай адил хууль батлагдангуут сайжраад явчихдаг юм биш.

Ж.НЯМСҮРЭН

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №30

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж