Харцага, начингуудын халз барилдаан болно

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Харцага, начингуудын халз барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбоо, “Витамин” студиэс хамтран үзэгчдийн хүсэлтээр Монгол Улсын шилдэг харцага, начин цолтнуудын халз барилдааныг анх удаа зохион байгуулах гэж байна. Харцага цолтой зургаа, начин цолтой зургаан бөхөөс бүрдсэн хоёр баг халз барилдаж, аваргаа тодруулах бөгөөд түрүүлсэн баг зургаан сая, удаалсан баг 2,4 сая төгрөгийн бай шагнал хүртэх ажээ. Барилдаан тавдугаар сарын 15-нд "Монгол бөхийн өргөө"-нд болно. Хоёр багт өрсөлдөх бөхчүүдийг танилцуулъя.

Харцага цолтнуудын баг:

Л.Пүрэвжав
Д.Батболд
С.Мөнхбат
Ө.Даваабаатар
Ө.Бат-Орших
А.Бямбажав

Начин цолтнуудын баг:

Г.Эрхэмбаяр
Т.Өсөх-Ирээдүй
Д.Лхагвадорж
А.Цацабшир
Ж.Бат-Эрдэнэ
Ц.Содномдорж

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж