МАН нарийн бичгийн даргаа томилно

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

МАН нарийн бичгийн даргаа томилно

МАН-ын ирэх сард болох Бага хурлаар хоёр нарийн бичгийн томилгоог хийхээр төлөвлөжээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын эхээр болсон тус намын Их хурлын үеэр намын удирдлагуудыг шинээр сонгосон ч орон тооны болон орон тооны бус хоёр нарийн бичгийн даргын томилгоог түр хугацаагаар хойшлуулсан. МАН-ын дарга С.Батболд энэ албан тушаалд намынхаа эмэгтэйчүүдээс санал болгоно гэдгээ тухайн үед мэдэгдэж байсан билээ. Одоо МАН-ын орон тооны нарийн бичгийн даргаар Я.Содбаатар, Ц.Сүхбаатар нар ажиллаж байгаа бөгөөд орон тооны бус нарийн бичгийн даргаар С.Баяр, Д.Лүндээжанцан парламентыг, М.Энхболд Засгийн газрын хариуцан ажиллаж байна.

“Үндэсний шуудан” сонинд мэдээлснээр Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч асан, TV5 телевизийн зөвлөх Д.Сарангэрэлийг орон тооны, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарын аль нэгийг орон тооны бус нарийн бичгийн даргаар томилуулахаар төлөвлөөд байгаа гэнэ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж