Фото: Jacques Brinon / AP
Үүний хажуугаар Засгийн газар “сохроор дагагч” байх ёсгүйг Олланд хэллээ. “Хэрэв бид тэр үзүүлэлтээс бага зэрэг хазайлаа гэхэд онцын зүйл гарахгүй” гэж ерөнхийлөгч тэмдэглэв. Сэргээгдэх эрчим хүчний технологийг ашиглаж байгаа гэрийн аж ахуй, компаниудын үр дүнг дээшлүүлэх үүднээс эдгээр салбарынханд нэмүү өртгийн татварын хөнгөлөлт үзүүлнэ гэдгийг ерөнхийлөгч онцолжээ.
Эрчим хүчний шилжилтийн хуулийн төслийг 2014 оны эхэнд парламентад өргөн барих гэнэ. Франц нь нефть, байгалийн хийн хэрэглээгээр Европын лидер бөгөөд хөршүүдийнхээ адил сэргээгдэх эрчим хүчний технологийг хөгжүүлж байна. Мөн Франц занарын хий олборлохыг байгаль орчинд халтай гээд хориглосон хуулийг анхлан гаргагчдын нэг юм.