ФИДЕ-гийн 84 дэх удаагийн чуулган болно

Хуучирсан мэдээ: 2013.09.23-нд нийтлэгдсэн

ФИДЕ-гийн 84 дэх удаагийн чуулган болно

Дэлхийн шатрын зүтгэлтнүүд хэдхэн хоногийн дараа чуулах гэж байна. Эстонийн Таллин хотод энэ сарын 30-нд эхлэх 84 дэх удаагийн чуулганд 178 орны гишүүн, төлөөлөгч оролцох аж. Манай улсаас Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар, олон улсын шүүгч Г.Алтан-Оч нар оролцохоор хилийн дээс алхах гэж байна. Шатарчидтай холбоотой өөр нэгэн мэдээлэл дуулгая. Турк улсад болж буй залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа ФИДЕ мастер У.Насанжаргал тав, дэд мастер Э.Баасансүрэн 2.5 оноотой болжээ. Харин эмэгтэйчүүдээс олон улсын мастер А.Энхтуул тав, ФИДЕ мастер Б.Ану 3.5 оноотой байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж