
Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн судалгааны институтээс санаачлан Хөдөлмөрийн салбарын үндэсний чуулганыг угтан “Ажилтай орлоготой монгол хүн” онол практикийн бага хурал зохион байгуулахаар болсон нь өнөөдөр 14.00 цагт МУИС-ийн дугуй ширээний танхимд зарлагджээ. Тус онол практикийн бага хуралд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав тэргүүтэй тус яамны холбогдох албан тушаалтнууд оролцох аж.
Хөдөлмөрийн харилцаа, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Монгол Улс ямар бодлого, зорилт дэвшүүлэх ёстойг эрдэмтэн судлаачид өөрсдийн бүтээлдээ тусгасан бөгөөд өнөөдөр ийнхүү олны хүртээл болгох гэж байна. Эрдэмтэн судлаачдаас нийт 25 бүтээл ирүүлснээс 10-ыг нь энэ удаагийн онол практикийн бага хурлаар хэлэлцэх юм.
Г.ДАРЬ