Хөдөлмөрийн салбарын долоо хоног эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.09.23-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн салбарын долоо хоног эхэллээ

“Ажилтай, Орлоготой Монгол хүн” сэдэвт хөдөлмөрийн салбарын Үндэсний чуулганыг угтан Хөдөлмөрийн яамнаас есдүгээр сарын 23-27-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Хөдөлмөрийн салбарын долоо хоног арга хэмжээний хүрээнд:

9-р сарын 23-нд “Ажилтай Орлоготой Монгол хүн” сэдэвт онол практикийн бага хурал зохион байгуулж, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр эрдэмтэн судлаачдын санал бодлыг хэлэлцүүлнэ.

9-р сарын 25-нд “Хөдөлмөрийн салбарын нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, “Монгол ур чадвар –Улаанбаатар 2013” мэргэжлийн тэмцээнд Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагчид Монголд анх удаа “World skills international” тэмцээний шалгуураар мэргэжлийн 4 төрөлд өрсөлдөх юм. Мөн тус арга хэмжээний үеэр Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагчид ур чадвар шаардсан шоу үзүүлбэр үзүүлж сонирхуулах ажээ.

9-р сарын 27-нд Төрийн ордонд “Ажилтай, Орлоготой Монгол хүн” хөдөлмөрийн салбарын үндэсний чуулган зохион байгуулагдаж, салбарын хэмжээнд тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэх юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж