Хайр дурлалын тухай онч мэргэн үгс

Хуучирсан мэдээ: 2013.09.23-нд нийтлэгдсэн

Хайр дурлалын тухай онч мэргэн үгс

via Онч мэргэн үгс

  • Хайр дурлал эмэгтэйчүүдийн
    мэргэжил, эрчүүдийн сонирхол Ф.Трюффо
  • Үнэ цэнэгүй хайр дурлал гэж
    байдаггүй
  • Хайр дурлал гэдэг хүүхэд насны
    хамгийн сүүлчийн хүнд өвчин
  • Хайр дурлал түймэр шиг дандаа
    ул мөр үлдээдэг И.Стаднюк
  • Хэн дурлаж чадахгүй байна, тэр
    хүн биш Кабус
  • Хайр дурлалын үндэс бол тэгш
    байдал. Г.Лессинг
  • Жинхэнэ дурлалд хил хязгаар гэж
    үгүй. Проперций
  • Хайр дурлал – тэнгэрт байгаа
    нум сумтай хүүхэд
  • Амьдрал гэдэг цэцэг, харин хайр
    дурлал түүнээс гарах бал. В.Гюго
  • Хайр дурлал гэдэг зүрхэн дэх
    шүдний өвчин
  • Хайр дурлалд “нүд” гэж үгүй.
  • Хайрыг ганцхан гэж яригчид бол
    жинхэнэ худал жүжиглэгч.
  • Их хайр их ололт нь эрсдэлийг
    дагуулж байдаг
  • Хайр бол танин мэдсэний үр дүн.
  • Хайр амьд хүнд л хамаатай.
  • Хайрлана гэдэг бол хүнийг эцэг,
    эхийн өсгөснөөр нь бус бурханаас илгээгдсэнээр нь харахыг хэлнэ.
  • Хайр гэдэг нь ертөнцийн төв
    гэнэт хэн нэгэн рүү шилжих үйл явц юм.
  • Хайр гэдэг нь хоёулхнаа хувиа
    хичээх явдал мөн.
  • Хайр яг цаг үеэ олж ирдэг.
  • Хайранд зөвхөн хоёулхнаа
    байдаг. Бусад нь зүгээр л чимэглэл…
  • Хайр гэдэг бол амьдрах хүсэл.
  • Хайр хоёр зүйлийг л алдаг. Энэ
    бол цаг, тэмүүлэл хоёр юм.
  • Хайр бол сонголт биш хувь заяа
    юм.
  • Эр ба эм – нэг нэгнийхээ
    түлхүүрийг хадгалсан хоёр хайрцаг
  • Магадгүй чи энэ ертөнцөд зөвхөн
    байж болох юм. Гэвч хэн нэгний хувьд чи бүх ертөнц нь юм шүү.
  • Эмэгтэй хүн зүрхнийхээ
    түлхүүрийг өгчихөөд, маргааш нь цоожоо сольчихдог тохиолдол цөөнгүй
    байдаг.
  • Зовиургүйгээр хайрлаж суръя
    гэвэл эхлээд цасан дээгүүр мөрөө үлдээхгүй явж сурах хэрэгтэй.
  • Хайрлаж үзээгүй байж хайр
    байдаггүй гэж ярих хэрэггүй.
  • Хайр дурлал ганц, харин
    дууриамал загварууд олон байдаг. /Ларошфуко
  • Хайр сэтгэл гэдэг ямагт
    будлиулдаг тоглоом юм. /Бальзак
  • Дурлал бол завтай хүний ажил,
    ажилтай хүний зав чөлөө. /Эдвард Бульвер-Литтон
  • Энэ хорвоод хайртай хүний
    царайнаас илүү сайхан юм, түүний дуу хоолойгоос илүү тансаг хөгжим гэж
    байдаггүй. /Жан дө Дабрюйр
  • Хэн нэгэн хүний хайрыг татна
    гэдэг баян байхаас ч илүү хувь төөрөг юм. /Клод Тилье
  • Дурлаагүй бол амьд явж үзээгүй
    гэсэн үг. /Жан Батист Молье
  • Дурлал л өнгөрсөн хийгээд
    ирээдүйг үл анзаардаг цорын ганц ад шунал. /Бальзак
  • Хайр хэзээ ч, юуг ч шаарддаггүй
    . Ямагт өгөөмөр байдаг. Хайрласан хүн ямагт зовж шаналан байдаг ч үүнээ
    эсэргүүцдэггүй. Хэзээ ч гомдлынхоо хариуд өс хонзон санадаггүй. /Мохандос
    Ганди
  • Хайр дурлал ямар ч хувь
    тавиланг няцаан өөрчилдөг. /Мигель де Сервантес
  • Хүсэл тачаал бүр алдаа гаргахыг
    албаддаг. Гэхдээ хамгийн инээдтэй нь хөгийн хүслүүд дурлахыг шаарддаг.
    /Лабошфуко
  • Хайрлана гэдэг нь сайн сайхан
    гэж боддог бүхнээ нөгөө хүндээ хүсэхийн нэр. Тэгэхдээ өөртөө бус, нөгөө
    хүндээ л тэрхүү сайхан гэж бодсон зүйлээ аль болохуйц ихээр оноох гэж
    хичээнэ гэсэн үг. /Аристотель
  • Хайрлана гэдэг хайрласан
    хүнийхээ амьдралаар амьдарахын нэр./ Лев Толстой
  • Хайрыг ганц үгээр мөхөөж, ганц
    харцаар сэхээж байдаг./ Шекспир
  • Араас нь хөөцөлдөөд байвал
    дурлал зугтаж орхидог. Харин орхиод гүйсэн хүний хүзүүнээс зууралдаад
    салдаггүй. /Шекспир
  • Бүтэн жилийн турш хөдөлмөрлөөд
    олж авч чадахгүй ховор нандин бүхнийг хайр дурлал ганцхан мөчийн дотор
    хүнд өгч чаддаг. Гёте
  • Хайр дурлал гурав дахин хулгайч
    гэхэд болно: тэр унтдаггүй, бас аймшиггүй зоригтой, мөн хүмүүст юу ч
    үлдээлгүй бүрмөсөн нүцгэлдэг. /Диофан
  • Хайр дурлалын өмнө үхлийн хар
    сүүдэр ч хүчин мөхөс. /Петроний
  • Хүндэтгэх сэтгэлгүй дурлал л
    урт насгүй, хувирамтгай байдгийн адил, хайрлах сэтгэлгүй хүндлэл хүйтэн,
    явцуу. /Бен Жонсон
  • Хайр дурлалд хэн бага хайрлаж
    буй нь илүү хүчтэй байдаг. Магадгүй, огт хайрлахгүй, зөвхөн өөрийгөө
    хайрлуулж байгаа нь бүр ч илүү эрх нөлөөтэй байж мэднэ. Хүсч тачаадсанаар
    бусдыг захирдаггүй, тооцоотой байж чадсан нь л эзэмдэгч байдаг. /Ида
    Ган-Ган

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж