Худал мэдээлэл болохыг нотолжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Худал мэдээлэл болохыг нотолжээ

Увс аймгийн засаг дарга Э.Цасчихэр нь төрийн албан хаагчийн таван давхар байрны нэг давхарыг бусадтай нийлэн идсэн, мөн Тэс сумын Засаг даргын тамгын газрын барилгын засвараас иргэн Б-д 26 сая төгрөг идэх боломжоор хангалаа зэрэг зэрэг мэдээ, мэдээллүүд урьд өмнө нь сонин, сайтуудаар гарч байсан удаатай. Уг мэдээлэлүүд нь ор үндэсгүй болохыг тогтоож, хариуцлага тооцохоор болжээ. Шүүхийн өмнө худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр шүүхийн хаалга татсан Увс аймгийн Ардчилсан намын дарга н.Цэндсүрэн нь хариуцлага хүлээхээс татгалзаж, мэдээ бэлтгэсэн сонины сэтгүүлчид бурууг тохоод байгаа гэнэ.

Б.Батбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж