Монголын хакерууд дэлхийд өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2013.09.23-нд нийтлэгдсэн

Монголын хакерууд дэлхийд өрсөлдөв

ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “GLOBALCYBERLYMPICS” ЁС ЗҮЙТ ХАКЕРИЙН ТЭМЦЭЭНД МОНГОЛЧУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Тэртээ 13-р зуунд дэлхийн талыг морин төвөргөөтэйгээр дайтаж, эзэлж байсан Монгол улс цэргийн олноор бус, тэрхүү цэрэг хүч, нөөц бололцоог зөв залуурдах, хуваарилах оюун ухааны өндөр чадамжтай байсан учраас л ийн амжилтанд хүрсэн биз. Монголчууд дэлхийн 188 улсаас оюун ухааны чадамжаараа есдүгээрт бичигддэг гэж олон улсын мэргэжилтнүүд цохон тэмдэглэсэн байдаг. Анхлан 2008 онд Турк улсын Анкара хотод дэлхийн оюун ухааны тэмцээнд  Х.Хатанбаатар амжилттай оролцож оюун ухаан, сэтгэн бодох чадвараар Монгол хүн олон улст хүлээн зөвшөөрүүлж байсан билээ. Харин энэ удаад ч гэсэн Монголчууд оюун ухаанаараа олон улсад дээгүүр байр эзэлдэг гэдгийг  дахин баталсан үйл явдал тохиолоо.

Монгол улсын баг тамирчид Олон улсын ёс зүйт хакерийн тэмцээн болох “GlobalCyberlympics” тэмцээний дэлхийн аварга шалгаруулах шатанд амжилттай оролцож,  Ази тивийн аваргаар шалгарлаа. Тодруулбал, уг багийн нэр “HAWK” буюу “Харцага” бөгөөд “Үндэсний Дата Төв” УТҮГ-ын мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд ажээ.

Тэмцээний талаар товч танилцуулбал, олон улсад зүй бус цахим гэмт хэргийг багасгах, түүнд хариу арга хэмжээ авах ёс зүйт хакерийн ур чадварыг дээшлүүлэх, нийгэмд уг чиглэлээр зөв төлөвшил, ойлголт мэдлэгийг бий болгох зорилгоор жил болгон Олон улсын кибер төрлийн гэмт халдлагуудаас хамгаалах байгууллага буюу IMPACT /International Multilateral Partnership against Cyber Threats/, үндсэн зохион байгуулагчаар EC-COUNCIL, технологийн хамтрагчаар CyberNEXS тус тус хамтран зохион байгуулдаг “Globalcyberlympics” буюу “Олон улсын ёс зүйт хакерийн тэмцээн юм байна.

Монгол улсыг төлөөлөн анх 2012 онд тус байгууллагын баг тамирчид оролцсон бөгөөд тухайн үед дэлхийн 200 улс уг тэмцээнд оролцсоноос аваргын төлөө өрсөлдөх багуудыг шалгаруулах шат болох 3-р шатанд  Индонези, Шри Ланка, Энэтхэг,Австрали, Орос зэрэг улс орны 6 багтай өрсөлдөн 3000-н оноо авч 10-р байрт шалгарч тус тэмцээнийг өндөрлөж байжээ.

2012 онд оролцсон байдал

Team
Name

Location

Points

1.    
 

Magpies

Australia

16’000

2.    
 

GODAM

INDONESIA

8’000

3.    
 

GUNDALA 

INDONESIA

8’000

4.    
 

AQUANUS 

INDONESIA

8’000

5.    
 

WhiteHat

Sri
Lanka

7’000

6.    
 

SPECIALIST

RUSSIA
Moscow

7’000

7.    
 

CICRA

Sri
Lanka

6’000

8.    
 

*.*null

India

6’000

9.    
 

CICRA
Lions

Sri
Lanka

4’000

10. 
 

MNDC

Mongolia

4’000

Харин энэ жил манай баг тамирчид өмнөх жил оролцсон туршлага дээрээ үндэслэн дахин оролцож амжилтаа ахиулжээ.

Тэмцээний 1-р үе энэ оны 7 сарын 10 болсон байна. 7 сарын 25-нд тэмцээний 2-р үе болсонбөгөөд Ази тивээс дараахь багууд шалгарсанаас 3-н баг нь Монголынх байсан бөгөөд 2013 оны 4-н сард зохион байгуулагдсан  Харуул Занги тэмцээний ялагч n0m@d$, тус тэмцээний сүүлийн шат хүртэл амжилттай оролцсон “SESI” зэрэг багууд байсан юм.

 Багийн нэр 
Улсын нэр 
1 
 n0m@d$ 
Mongolia

2

BimaSena

Indonesia

2

MarawaDrata

Indonesia

2

 HAWK

Mongolia

3

SESI

Mongolia

4

 Requiem

Malaysia

4

WhiteHat

Sri
Lanka

5

Hatsoff

India

5

Marblecone

Malaysia

6

 *.*null – India

India

Тэмцээнд орохын өмнөх, бэлтгэл үе

Харин гуравдугаар шат нь өнгөрсөн наймдугаар сарын 8-нд болж, Үндэсний Дата Төв-өөс угшилтай “HAWK” багийнхан Ази тивээс нэгээр шалгарч, дэлхийн аваргын төлөө 2013 оны 09 сарын 19-нд  АНУ-ын Жеоржиа мужийн Атланта хотод зохион байгуулагдах аварга шалгаруулах хэсгийн тоглолтод оролцох эрхийг албан ёсоор авчээ.

Ийнхүү уг тэмцээний финалын тоглолт  Монголын цагаар 09 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 24:00-06:00 цагийн хооронд болсон бөгөөд  тив тивээс 1-ээр шалгарсан багууд алтан медалийн төлөө, 2-оор шалгарсан багууд мөнгөн медаль, 3-аар шалгарсан багууд хүрэл медалийн төлөө тус тус цахим аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар оюун ухааны хурд, хүчийг сорин өрсөлдсөн байна. Уг тэмцээнд  дараах тив тус бүрээс шалгарсан багууд шагналт байруудын төлөө өрсөлджээ.

Ази тивийг төлөөлөн:

  1. Монгол – Hawk
  2. БНЭУ –  *,* null

Австрали тивийг төлөөлөн:

  1. Австрали- Pentest Acts
  2. Австрали- AlpacaHackers

Америк тивийг төлөөлөн:

  1. АНУ-Deadbeef
  2. АНУ- White

Латин Америк тивийг төлөөлөн:

  1. Бразил -Proteus
  2. Бразил- FSTeam


Европ тивийг төлөөлөн:

  1. Недерланд- SectorC
  2. Недерланд-Pruts ERS

Дэлхийд  Цахим Засаглалын хөгжүүлэлтээр 2-р байрыг 0,9125 индексийн үзүүлэлттэйгээр эзэлдэг Недерланд улсын баг тамирчид эхний шагналт 3-н байр болох алт, мөнгө, хүрэл медалийг урьдаас бэлдсэн  нарийн стратеги, бодлоготойгоор оролцон авч, бусад багуудыг  шагналт байруудаас  мултруулж чадсан байна.

Хэдийгээр Монголын баг тамирчид шагналт байранд шалгараагүй ч уг тэмцээний зохион байгуулагчид  манай баг тамирчидыг сайн, хүчтэй өрсөлдөгчидийн нэг нь байж чадсан хэмээн онцлон тэмдэглэсэн юм.  Дашрамд дурдахад төрийн цахим дата мэдээллийг зориулалтын орчинд нь байршуулж, түүн дээр зохих боловсруулалт хийн, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй “Үндэсний Дата Төв” УТҮГ-ын мэдээллийн аюулгүй байдал хир хангагдаж байгаа, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр  Монгол улс нь олон улсад өрсөлдөхүйц түвшинд хүрсэн гэдгийг уг тэмцээнд оролцсон залуучууд маань эхний оролдлогоороо тодорхойлж чадлаа.


Ийнхүү олон улсын шинж чанартай уралдаан тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон  залуустаа цаашдын их үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

“ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ” УТҮГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж