
Герман улсын 18 дахь удаагийн холбооны сонгууль эхэллээ. Хоёр Герман эргэн нэгдсэнээс хойшхи зургаа дахь удаагийн сонгууль нь энэ болж байгаа юм. Энэ удаагийн сонгуульд Христийн ардчилсан намаас нэр дэвшигч Ангела Меркелийн нэр хүнд бусдаасаа илүү байгаа билээ. Гэхдээ Социал демократ намаас нэр дэвшигч Пер Штайнбрукыг гэнэтийн ялалт байгуулж болзошгүй гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Сүүлийн зургаан удаагийн сонгуульд энэ хоёр намын аль аль нь Германы засгийн эрхэнд гарч байсан билээ. Өнгөрсөн долоо хоногт Германы төв телевизээр сонгуульд нэр дэвшигчид ирэх дөрвөн жилийн бодлогын талаар мэтгэлцсэн юм. Мэтгэлцээний дараа ажиглагчид сонгуулийн дүнг тааварлахад бэрх хэмээн дүгнэсэн бөгөөд олон саналын зөрүүгүйгээр Меркелийг ялна хэмээн таамаглаж байна. Чөлөөт ардчилсан намаас нэр дэвшигч Брюдел ч сүүлийн 20 гаруй жилийн туршид байгаагүй олон суудлыг намдаа авчирна хэмээн таамаглах хүмүүс олон байгаа юм. Санал хураалт Монголын цагаар өнөө шөнийн /09.23/ 02 цагт дуусах юм байна.
Б.СYX