
Бо Силайн хэргийг мөрдсөн мөрдлөгийн баримт, холбоотой мэдээллийн дүгнэлтүүдэд түүнийг өнгөрсөн 15 жилийн хугацаанд 20 сая юань хувьдаа завшсан гэж гарчээ. Гэхдээ хятад гаралтай цахим ертөнцийн идэвхтэй тэмцэгчдийн мэдээлэл бүгд Богийн талд байгаа юм. “Хятадын засаг төр авлигатай тэмцэж байгаа дүр эсгэхийн тулд түүнд зохиомол хэрэгт тулгалаа. Хятадын Засгийн газар, коммунист намын хянан шалгах хороо жил бүр том хэмжээний шалгалт явуулдаг. 15 жилийн хугацаанд ийм их хэмжээний мөнгө хувьдаа завших боломж байхгүй” хэмээн Вейбо цахим хуудасны нэгэн блогч өөрийн блогтоо тэмдэглэжээ. Одоо Хятадын коммунист намын хянан шалгах хороо тус намын 10 гаруй томоохон албан тушаалтнуудад нэгдсэн шалгалт хийж байгаа билээ.