
Английн хөлбөмбөгийн түүхэн дэх, тэр тусмаа XX зууны Английн хөлбөмбөгийн хамгийн агуу амжилттай “Ливерпуль” багийн хөгжөөн дэмжигч, үнэнч фенүүдийг хөлбөмбөгийн ногоон талбайд нэгдэхийг урьж байна. Мерсисайдын “Улаанууд”-ыг дэмждэг, тоглолт бүрийг нь амьсгаа даран харж суудаг хэсэг бүлэг фенүүдийн санаачилгаар өнгөрсөн оны есдүгээр сард байгуулагдсан Монгол дахь “Ливерпуль”-ийн фен клубээс тавдугаар сарын 1-нд буюу ирэх ням гаригт уулзалт зохион байгуулах гэж байна. Зөвхөн “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчид нэг дор цуглаж, дуртай спортоороо тоглон сонирхол нэгтнүүдтэйгээ танилцах “болзоо”-ны тов тавдугаар сарын 1-ний 16.00 цагт Монгол III дунд сургуулийн хөлбөмбөгийн талбай. Монгол дахь “Ливерпуль”-ийн фен клуб эхний ээлжинд тогтмол цагт, тодруулбал, долоо хоног бүрийн ням гаригт цуглан хөлбөмбөг тоглох санаачилга гаргасан бөгөөд цаашид фенүүдийн дунд тэмцээн, уралдаан зохион байгуулах, “Ливерпуль”-ийн Ази дахь аялан тоглолтыг үзэх зэрэг арга хэмжээ төлөвлөөд буй гэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 96668472, 99118103 утсаар лавлана уу.