Завханд боом өвчин гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.09.22-нд нийтлэгдсэн

Завханд боом өвчин гарчээ

Завхан аймгийн Тэлмэн суманд боом өвчин гарчээ. Тэлмэн сумын Нуур багт нутагладаг хоёр айлын хоёр үхэр энэ сарын 16-ны өдөр боомоор өвчилсөн нь тогтоогдсон байна.

Тиймээс тус сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Мөн голомтын бүсэд нутаглах зургаан өрх айлын 19 хүн, 3000 малыг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулахаар болсон байна.

Түүнчлэн тус аймгийн Алдархаан сумын Аргалант багийн иргэн 27 настай, эмэгтэй Л,  23 настай, эрэгтэй Д, 17 настай, Э, хоёр настай Н нарын дөрвөн хүн  боом өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдож, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж