
Ц.Нямдоржийн ярьснаар, Н.Энхбаяр бол хийдэг. Харин Цэндийн хүү хэлдэг нь. Экс Ерөнхийлөгч хийсэн учраас парламентын брэнд маань Үндсэн хуулийн Цэцэд дуудагдаж, үеийн нөхөр Ж.Бямбадоржтойгоо муудалцаж байсан удаатай. Тэр үед дуугаа хурааж, дүнсгэр царайлан явсан экс спикер гэнэтийн шийдвэр гаргасан. “Урт шар дээлт” хор гүйлгэж, намайг УИХ-ын даргын албанаас огцроход хүргэлээ” гэж. Албан тушаалаасаа огцорсон зарим нь амиа хорлохоос наахнуур юм болдог бол Ц.Нямдорж “Луйврын 250 сая ам.долларын асуудлыг би тас цохих гэж өөрөө өөрийгөө золиосолсон” хэмээн нэг л удаа их чанга хашгирч билээ. Ардын жүжигчин А.Долгортой “Аав, ээж хоёр минь”-ийг хоршин дуулж, төгөлдөр хуур тоглон ач нараа эрхлүүлсэн шиг суугаа Ц.Нямдорж энэ удаад ямар тэсрэлт хийх нь сонирхол татна. Анд бололцож явсан Н.Энхбаяртаа улс төрийн цаг дууссаныг нь шуудхан анхааруулсан тэрбээр гавьяаны амралтад гарахаар бэлтгэж эхэлснээ нэг биш удаа дуулгасан билээ. Гэвч хүссэн ч, эс хүссэн ч түүнд Н.Энхбаяртай “шатар” тоглох мөч тохиов. Тэдний чухам хэн нь уран бэрсийн нүүдэл хийж ялах бол…

Зохиогчийн эрх:
"Улс
төрийн тойм" сонин