Хямралын эсрэг хямдрал зарлажээ

Хуучирсан мэдээ: 2013.09.21-нд нийтлэгдсэн

Хямралын эсрэг хямдрал зарлажээ

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болоод хүнсний барааны үнэ аажим аажмаар нэмэгдсээр байна. Үүнийг импортлогчид  гадаад валютын ханш, тэр дундаа ам.доллар, юанийн ханш өссөнтэй холбон тайлбарлаж буй бол дотоодын үйлдвэрүүд ч түүхий эд, бүтээгдэхүүний орц найрлагаа гадаадаас авчирдаг хэмээн үнэ ханшаа өсгөсөөр байна. Яг ийм эгзэгтэй үед зарим үндэсний үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулж, “Хямралын эсрэг хямдрал” зарлажээ. Нэрнээс нь ч сонссон өвөрмөц ийм нэгэн хямдралыг “Exclusive” үндэсний брэнд хувцасны үйлдвэр зарлаж, хоёр өдрийн турш маш хямд үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.  “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг хэлэхдээ “Бид хямралыг хамтын эвээр даван туулна. Хямарлаа гээд үнээ нэмээд байвал хэрэглэгчдийн маань худалдан авах чадвар улам л муудна. Хэн ч худалдан авалт хийхгүй бол үйлдвэрүүд үүд хаалгаа барихад хүрнэ. Тиймээс бид энэ удаагийн “Хямралын эсрэг хямдрал”-ыг өөрсдөөсөө эхэлж, бусдыгаа уриалж байна. Манай энэхүү хямдралын аяныг “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ынхан ихэд дэмжиж байгаа. Энэ удаагийн хямдралыг үндэсний брэнд хувцсаа гадаадын улс орныхноос ялгаагүй чанартай, сайн үйлдвэрлэж байгаагаа олонд таниулах нэг боломж гэж үзэж байна. Хэрэглэгчид маань бидний үйлдвэрлэсэн хувцсыг хямд үнээр худалдан аваад өмсөж эдлээд ирэхээр чанарыг нь танина шүү дээ”  хэмээн өгүүлж байлаа.

Улсын их дэлгүүрийн хоёрдугаар давхарт зарласан үндэсний “Exclusive” брэнд хувцасны хямдралтай худалдаанд сурагчдын гурван хос дүрэмт хувцас 10 мянган төгрөг, урьд нь 380 мянган төгрөгөөр худалдаалж байсан эрэгтэй эмэгтэй хүрэм куртка-г 50 мянган төгрөг болтол нь хямдруулсан байлаа. Хямралыг хямдралаар даван туулж буй тус брэндийн хямдралтай худалдаа  хоёр өдөр үргэлжлэх юм байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж