
Лондон дахь энэхүү уулзалттай холбоотой асуудлаар дээрх гишүүд мэдээлэл хийж буй бөгөөд “Рио Тинто зээл авах асуудлаа шийдэхийн тулд Засгийн газрыг шантаажилж байна. Хэрэв Лондонд очих удирдлагууд Рио Тинтогийн хүсэлтийг хүлээж авах юм бол хариуцлага тооцох асуудлыг Засгийн газарт тавих болно” гэсэн байна. Хэвлэлийн хурал үргэлжилж буй бөгөөд мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.
Г.ДАРЬ