
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшиж магадгүй гэнэ. Владимир Путинаас ирэх сонгуульд дахин өрсөлдөх талаар асуухад үгүйсгээгүй бөгөөд “Магадгүй л юм” гэх утгатай хариулт өгсөн байна. Владимир Путин 2000 онд ОХУ-ын Төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш 2008 оныг эс тооцвол гурав дараалан ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан хүчирхэг улстөрч билээ. Түүнчлэн тэрээр 2008 оны сонгуулийн дараа Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн дор Ерөнхий сайдаар ажиллаж байсан боловч тэрээр ОХУ-ыг далдуур удирдсаар байсан гэж үзэх хүн цөөнгүй байдаг юм. Гэхдээ сүүлийн үед Владимир Путиныг эсэргүүцэгчид улам нэмэгдсээр байгаа ба улстөрийн сөрөг хүчнийхэн түүнийг ардчилалыг булшлагч хэмээж, авилгатай тэмцэх ажилд ялагдал хүлээсэн гэж буруутгадаг байна.
Б.АНХТУЯА