Хүний эрхийн төлөө тэмцэгч Насрин Сотудехийг суллажээ

Хуучирсан мэдээ: 2013.09.20-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн төлөө тэмцэгч Насрин Сотудехийг суллажээ

Ираны хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэй Насрин Сотудех шоронгоос суллагджээ. Олон нийт бусад улс төрийн хоригдлуудыг ч бас чөлөөлөхийг Иранаас шаардаж байгаа билээ.

Насрин Сотудех

Дэлхийн олон орон Ираны нэртэй өмгөөлөгч, хүний эрхийн салбарын шинжээч Насрин Сотудех суллагдсаныг таатайгаар хүлээн авч байна. Европын парламентын дарга Мартин Шульц (Martin Schulz) түүнийг чөлөөлсөн тухай мэдээг “сайны дохио” хэмээн нэрлэв. Хүний эрхийн төлөө тэмцэгч удалгүй Страсбургт ирж, өнгөрсөн жил олгосон Сахаровын нэрэмжит шагналаа гардан авна гэж найдаж буйгаа Шульц мэдэгджээ.

Хүний эрхийг хамгаалах Amnesty International түүний чөлөөлөгдсөн тухай мэдээг “эерэг”-ээр хүлээн авч, Ираны эрх баригчдад хандан улс төрийн бүх хоригдлуудаа чөлөөлөхийг уриалжээ. АНУ-ын Төрийн департамент Ираны ерөнхийлөгч Хасан Роуханид хандан өөрийн амлалтаа биелүүлж, иргэдийнхээ эрх чөлөөг  дээдлэхийг уриалсан байна.

Насрин Сотудехийг 2010 оны есдүгээр сард баривчилж, Ираны шүүх 11 жилийн хорих ялаар шийтгэсэн юм. Түүнийг үндэсний аююулгүй байдалд хор хөнөөл учруулан эрх баригчдын эсрэг ухуулга хийсэн гэж буруутгасан юм.  Насрин Сотудехаас гадна өөр 15 хүнийг чөлөөлсний дотор либерал үзэл санаатай хуучин ГХЯ-ны орлогч сайд асан Мохсен Аминзаде байгаа аж.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж