
Компанийн захирлуудын дээд хэмжээний “CEO summit” чуулга уулзалтыг МҮХАҮТ-аас зохион байгуулахаар төлөвлөжээ. Монгол Улсын эдийн засаг, бизнесийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгжүүдийн удирдах үүрэг бүхий захирлуудын дээд хэмжээний чуулга уулзалт буюу “CEO Summit-2013” энэ сарын 25-ны өдөр Төрийн ордны Их танхимд болох юм байна. Чуулга уулзалт гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ үеэр эдийн засгийн хүндрэл, түүнийг даван туулах арга замуудын талаар ярилцах гэнэ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин