“Шалгалт”, “Эргүүл” арга хэмжээг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2013.09.20-нд нийтлэгдсэн

“Шалгалт”, “Эргүүл” арга хэмжээг зохион байгуулав

Хууль зүйн хэлтсийн 7 хоногийн ажлын мэдээллийг хүргэж байна.

Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд боловсруулагдаж буй хуулийн төслүүдийн үзэл баримтлалын талаарх төвийн бүсийн сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж төлөвлөгөө гарган  бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Оролцогч аймгуудаас сургалтанд оролцох бүрэлдэхүүний тоог цахим шуудангаар ирүүлснийг хүлээн авч зохион байгуулалтын ажлыг хийж байна.

 “Дэлхийн гэрэл сүм” хэмээх шашны байгууллага өөрийн эзэмшил газраас хэтрүүлэн зохих зөвшөөрөлгүйгээр хашаа барисныг таслан зогсоохоор албан мэдэгдлийг хүргүүлээд байна.

Жаргалант сумын Их хөшөөтийн даваа, Хуурайн амны хэсгийн замд зам тээврийн осол гарах нь элбэг байгаа бөгөөд энэ хэсэгт мэдээллэх самбар байршуулах, байршуулсан самбарыг шинэчлэх шаардлагатай байгаа тухай аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу мэдээллэх самбаруудыг Орхон аймаг, “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ний хамтын ажиллагааны хүрээнд хийлгэх талаарх хүсэлтийг “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-нд хүргүүллээ.

Төмөр замын Эрдэнэт өртөөний ойр орчимд байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын удаа дараа тависан хүсэлтийн  дагуу “Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг”-ийн ашиглалтанд байгаа газар болон төмөр замын аюулгүйн бүсийг нарийвлан тогтоох ажлыг хамтран зохион байгуулах талаарх хүсэлтийг Зам, тээврийн сайдад хүргүүллээ.

Иргэдийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар зөвлөлтэй хамтран “Ногоон секюрити” хамгаалалтын нэгж байгуулах талаарх төслийн хууль, эрх зүйн үндэслэлийг хянаж Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ.

Наран, Шанд багт баригдах 4,2 км хатуу хучилттай автозамын ба 1,2 км гудамжны гэрэлтүүлгийг барих ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх талаар хүсэлт гаргасан “ПИ СИ ЭФ”ХХК-ний холбогдох ажлын гүйцэтгэл, тайлбарыг судлан тодорхой үүрэг даалгаврыг өгч гэрээт ажлын хугацааг сунгав.

Уурхайчин багийн нутаг дэвсгэрт 3-16, 3-17 дугаар байруудад өргөтгөл барьж байсныг таслан зогсоох арга хэмжээг авч МХГ, ГХБХБГ, хэсгийн цагдаа нарт тус тус үүрэг даалгаврыг өгч ажиллаа.

Худалдан авах ажиллагааны 4 гэрээг хянаж баталгаажууллаа.

Захиргааны 4,  иргэний 3 хэрэгт итгэмжлээр оролцож байна.

Иргэд аж ахуй нэгжээс ирсэн 4 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг судалж шийдвэрлэн хариуг өгч, 2 өргөдлийг харьяалах байгууллагад нь шалгуулахаар шилжүүлж, 3 өргөдөл, гомдолд  холбогдох хяналт шалгалтыг явуулж байна. Мөн өргөдөл гомдлын програмд ирсэн өргөдөл, гомдол, санал,хүсэлтийг  тухай бүрт нь судлан шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

Эрх зүйн туслалцааны төвөөс:  5 иргэнд анхан шатны зөвөлгөө мэдээлэл өгч, төвөөр үйлчлүүлж буй 2 иргэнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд өмгөөлөгч оролцсон  байна.

– Архивын тасгаас: 16  иргэнд лавлагаа, хуулбар гаргаж өгч, 21 хадгаламжийн нэгжийн  2582  хуудас баримтыг цахим  хэлбэрт оруулж, сэлбэн зассан байна. 84 байгууллагын хөмрөгийн хэргийн бүрдүүлэлтийг шалгаж, дүгнэлээ. Мөн архивын зориулалтын 20 ш нягтруулсан шүүгээг угсарч хүлээлгэж өгөхөд бэлэн болгоод байна.

– Шүүхийн шинжилгээний албаны чиглэлээр: 8 удаагийн хэргийн газрын үзлэг хийж, 60 эд мөрийн баримтуудыг  бэхжүүлж хураан  авч гэрэл зураг бичлэгээр баталгуулсан байна. Шүүх эмнэлгийн шинжилгээ 17, криминалистикийн шинжилгээ 3,  лабораторын шинжилгээ 20-г тус тус хийж,  гэмт хэрэг илрүүлэх санд нийт 27 мэдээлэл оруулсан байна. 

– Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны чиглэлээр:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нийт 1629  баримт бичиг байгаагаас  Хүүхдийн тэтгэмжийн баримт бичиг 711 байна. Нийт гүйцэтгэх баримт бичгээс хэсэгчлэн биелүүлсэн  21,  хааж дуусгавар болгосон 8 байна. Биелүүлээгүй үлдэгдэл 1621 байна.

Цагдан хорих байранд нийт 29 хүн хоригдож байна.  Үүнээс эрэгтэй-26, эмэгтэй-2, хүүхэд-1 байна. 

Хорих ангид 139 ялтан, баривчлах ялтай 5 ялтан байна.

 -Цагдаагийн газраас:
 Нийт 145 өргөдөл хүлээн авснаас Гэмт хэргийн шинжтэй 36 өргөдөл, гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 11 бүртгэгдсэн байна. Үүнээс Хулгай-2, золгүй учрал-3, ТОХХАБАЖЭсрэг-4 байна. Нийт 88 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 37-г илрүүлж, архидан согтуурч биеэ авч явах чадваргүй болсон 54 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна. 8 эрүүгийн хэргийг нөхөн илрүүлж, 25 настай Батбилэгийн Мөнх-Оргил 2013 оны 8 дугаар сарын 30 өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон гэснийг эрэн сурвалжилж байна.

“Шалгалт”, “Эргүүл” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж шөнийн цагаар “Урт цагаан”-нд шагийн архи зарж байсан иргэдийг илрүүлж, 5 шил архи, 12 хайрцаг тамхи, 5 пиво хураан авсан байна.Цагдаагийн газрын даргаар ахлуулсан алба хаагчид Хөвсгөл аймагт зохион байгуулагдаж буй терроризмын эсрэг үйл ажиллагааны сургалт, Булган аймагт зохион байгуулагдаж буй малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тухай зөвөлгөөнд оролцсон байна.

Эх сурвалж: www.erdenet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж