Сумын Засаг даргын 551 дүгээр захирамжийн дагуу хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн мал эмнэлгийн албатай хамтран найман фермийн 540 үхрээс цус авч лейкозоос эрүүлжүүлснийг баталгаажуулах шинжилгээ авч, сүрьеэлүүрийн сорил тавих ажлыг зохи”он байгууллаа.
"Шилмэл мал 2013” үзэсгэлэнгийн бэлтгэл ажлыг хангаж, гурван малчин өрхийн үзэсгэлэнд оролцох малыг шалгаруулж бэлдэж байна.
Нөөцийн өвс бэлтгэх ажлын хүрээнд хоёр аж ахуйн нэгжтэй гэрээ хийлээ.
Оюут, Уурхайчин, Согоот багуудын хүнсний дэлгүүр 4, ломбард 6, сэлбэгийн дэлгүүр 2, барилгын дэлгүүр 2, зоогийн газар, бар ресторан 2 нийт 16 ААН байгууллагуудын мэдээ тайланд хяналт шалгалт хийлээ.
Аймгийн ЗДТГ-аас ирсэн албан бичгийн дагуу ахуй үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, ААН-н судалгааг баг тус бүрээр гарган Хөгжлийн бодлогын хэлтэст хүргүүлэв.
Рашаан сувилал, түлээний болон, орон сууцны хөнгөлөлтийн хүсэлт ирүүлсэн нийт 518 иргэний материалыг хүлээн авч холбогдох хууль, журмын дагуу Засаг даргын тодорхойлолт гарган НХҮХ-т хүргүүллээ. Мөн 19 багийн Засаг дарга нарт нийгмийн халамжийн багц хуулийн талаар хагас өдрийн сургалтыг зохион байгуулав.
Асран хамгаалагч тогтоолгох 37 иргэний материалыг бүрдүүлж, захирамж төлөвлөн гэрчилгээ олголоо.
2013 оны 2-р ээлжийн цэрэг татлагад хамрагдах иргэдийн нэрсийг багуудаас гаргуулан Цэргийн хэлтэст хүргүүлсэн.
“Үр дүнд суурилсан хяналт шинжилгээ үнэлгээний тогтолцоо” сэдэвт Хангайн бүсийн 2 өдрийн сургалтанд баг хариуцсан ажилтан оролцов.
Сууц өмчлөгчдийн холбоод, харьяа багуудаар дамжуулан орон сууцны байшингийн дээвэр ашиглалтын судалгаа, засварын захиалгыг авч нэгтгэв.
Зүүн дэнжийн 3-р гудамжны ард иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулсан талаар MBS телевизээр мэдээ өгсөн.
Нийгмийн түншлэлийн сүлжээ төслийн баг нь тус суманд хэрэгжиж байгаа төслийн үйл явцтай танилцан, гишүүдэд сургалт явуулж зөвлөгөө өглөө.
Хүүхэд бүрийн хөгжил, төлөвшлийн төлөө 2013-2014 оны хичээлийн жилийн хөгжлийн хөтөлбөр арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.