
Өглөө 09.00 цагт товлогдоод байсан УИХ-ын Ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан цагаасаа хоцорч эхлэв. Хоёр өдрийн өмнөх хуралдаанаас МАН-ын бүлэг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар нэмэлт мэдээлэл авахаар завсарлага аваад байснаа цуцалжээ.
Тиймээс яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулиудыг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Г.ДАРЬ